Шийдвэр
Language: Монгол
zolnamar (#204)
103 Plays

1. Дуулал 25:4-5 (АБ2004)
ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч. Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч. Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач. Учир нь Та бол миний авралын Бурхан юм. Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.
2. Дуулал 143:8 (АБ2004)
Өглөө бүр Та хайр энэрлээ надад сонсгооч. Учир нь би Танд итгэдэг билээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.
3. Хосеа 4:6 (АБ2004)
Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан. Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нарыг Миний тахилч байхаас татгалзах болно. Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно.
4. Иохан 10:27 (АБ2004)
Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм.
5. Марk 12:29-31 (АБ2004)
Есүс -Эхнийх нь "Сонс, Израиль аа! Бидний Бурхан Эзэн бол ганц Эзэн мөн. Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун" гэсэн нь юм. "Чи хөршөө өөр шигээ хайрла" гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү өөр агуу тушаал байхгүй гэлээ.
6. Иохан 14:15-17 (АБ2004)
Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь. Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна.
7. Дэд хууль 6:4-5 (АБ2004)
Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.
8. Дуулал 25:8-9 (АБ2004)
ЭЗЭН бол сайн бөгөөд шулуун шударга юм. Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг. Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж, Тэдэнд Өөрийн замыг сургадаг.
9. Дуулал 16:7 (АБ2004)
Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана. Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг.
10. Левит 19:18 (АБ2004)
Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.
11. Дуулал 25:12-14 (АБ2004)
ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ? Тэрээр түүнд сонгох ёстой замд нь зааварчилна. Түүний сэтгэл сайн сайхан байдал дотор оршиж, Үр удам нь газар нутгийг өвлөн авах болно. ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг. Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.
12. Дуулал 48:14 (АБ2004)
Тийм ээ, би бол огт сонсдоггүй, Аманд нь зэмлэл байдаггүй хүн мэт байна.
13. Матай 7:12 (АБ2004)
Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд. Энэ бол Хууль болоод Эш үзүүлэгчид мөн.
14. Дуулал 73:23-24 (АБ2004)
Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна. Та баруун гараас минь барьсан юм. Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж, Хожим намайг сүр жавхланд угтан авна.
15. Лук 6:31 (АБ2004)
Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд.
16. Сургаалт үгс 3:5-6 (АБ2004)
Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.
17. Ром 13:9-10 (АБ2004)
Учир нь "Бүү завхайр, бүү ал, бүү хулгай хий, бүү шунахайр" гэсэн тушаал болоод өөр ямар ч тушаал байна, энэ нь "Хөршөө өөрийн адил хайрла" гэсэн үгийн дотор агуулагддаг юм. Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн.
18. Исаиа 30:19-21 (АБ2004)
Иерусалимд оршин суугч Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө. Хэдийгээр Эзэн та нарт эмгэнэлийн талх, тарчлалын ус өгсөн боловч, та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар нүдээрээ Багшийгаа үзнэ. Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах "Энэ бол зам. Үүгээр алхагтун" гэсэн үгийг та нарын чих сонсоно.
19. Галат 5:14 (АБ2004)
Учир нь Хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэсэн нь мөн.
20. Иеремиа 9:23-24 (АБ2004)
ЭЗЭН ингэж айлдаж байна. "Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. Харин сайрхагч нэгэн нь үүгээр сайрхаг. Намайг мэддэгээр, Намайг газар дэлхий дээр хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг хэрэгжүүлдэг ЭЗЭН гэж ухаардгаараа сайрхаг. Учир нь Би үүнийг таалдаг" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21. Ром 8:28-30 (АБ2004)
Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ. Тэр Өөрийнхөө Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм. Тэр урьдаас тогтоосон хүмүүсээ мөн дуудсан. Тэр дуудсан хүмүүсээ мөн зөвтгөсөн. Тэр зөвтгөсөн хүмүүсээ мөн алдаршуулсан.
22. Иаков 2:8 (АБ2004)
Хэрэв та нар хаан хууль болох "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэснийг Судрын дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.
23. Еврей 11:17-19 (АБ2004)
Итгэлээр, Абрахам соригдохдоо Исаакийг тахил болгон өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн. Энэ нь түүнд "Исаак дотор чиний удмынхан хэмээн нэрлэгдэнэ" гэж айлдсан хүү нь байлаа. Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд тэр хүүгээ ийнхүү амилуулагдсан мэт буцаан авсан юм.
24. Филиппой 2:12-13 (АБ2004)
Иймээс хайрт хүмүүс минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн. Учир нь Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм.
25. Эхлэл 15:4-6 (АБ2004)
ЭЗЭНий үг түүнд ирж -Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд, түүнийг гадагш дагуулан гараад -Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд -Чиний үр удам ийм олон болно гэв. Тэгээд Абрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав.
26. Еврей 11:39-40 (АБ2004)
Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж. Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү дээр ямар нэгэн юмыг урьдаас харж байсан. Ингэснээр тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм

Comments