Дуулал 103:1-5
Language: Монгол
zolnamar (#204)
2 Plays

1. Дуулал 103:1 (АБ2004)
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун. Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун.
2. Дуулал 103:2 (АБ2004)
Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Түүний ач тусын алийг нь ч бүү март.
3. Дуулал 103:3 (АБ2004)
Тэр чиний бүх гэм бурууг уучилж, Чиний бүх өвчнийг илааршуулдаг.
4. Дуулал 103:4 (АБ2004)
Тэр чиний амийг мөхлөөс аварч, Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.
5. Дуулал 103:5 (АБ2004)
Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулд Тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.

Comments