Хайр
Language: Монгол
zolnamar (#126)
190 Plays

1. Иохан 3:16 (АБ2004)
Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.
2. 1 Коринт 13:4-7 (АБ2004)
Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.
3. 1 Коринт 16:14 (АБ2004)
Та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэг.
4. Иохан 13:34-35 (АБ2004)
Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ.
5. 1 Иохан 4:8 (АБ2004)
Хайрладаггүй нэгэн нь Бурханыг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ.
6. Колоссай 3:14 (АБ2004)
Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм.
7. Иохан 15:12 (АБ2004)
Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал.
8. 1 Иохан 4:7 (АБ2004)
Хайртууд минь, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг мэддэг юм.
9. 1 Иохан 4:19 (АБ2004)
Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм.
10. 1 Петр 4:8 (АБ2004)
Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг юм.
11. 1 Иохан 4:18 (АБ2004)
Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгогдоогүй байна.
12. Марк 12:30 (АБ2004)
"Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун" гэсэн нь юм.
13. Марк 12:31 (АБ2004)
"Чи хөршөө өөр шигээ хайрла" гэсэн нь хоёр дахь нь юм. Эдгээрээс илүү өөр агуу тушаал байхгүй гэлээ.
14. Лук 6:35 (АБ2004)
Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал тань агуу байх бөгөөд та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм.
15. Сургаалт үгс 10:12 (АБ2004)
Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг бол хайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг.
16. Эфэс 4:2-3 (АБ2004)
Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж, амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн.
17. 1 Коринт 13:13 (АБ2004)
Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн.
18. Ром 12:9 (АБ2004)
Хайр нь хоёр нүүргүй байг. Бузар мууг жигш, сайнаас зуурч ав.
19. 1 Иохан 3:18 (АБ2004)
Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин ажил үйлс, үнэнээр хайрлацгаая.
20. Галат 5:22-23 (АБ2004)
Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй юм.
21. Ром 13:10 (АБ2004)
Хайр бол хөршдөө буруу зүйл үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн биелэлт мөн.
22. Ром 12:10 (АБ2004)
Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.
23. Иохан 14:15 (АБ2004)
Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь.
24. Левит 19:18 (АБ2004)
Чи өөрийн ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би бол ЭЗЭН.
25. Матай 6:24 (АБ2004)
Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.
26. 1 Иохан 4:21 (АБ2004)
Бурханыг хайрладаг нэгэн нь мөн ах дүүгээ хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.
27. 1 Иохан 4:16 (АБ2004)
Бурханы биднийг хайрладаг хайрыг нь бид мэдэж, итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайрын дотор байгч нэгэн нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна.
28. Ром 13:8 (АБ2004)
Нэг нэгэндээ хайртай байхаас өөр хэнд ч ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг.
29. 1 Иохан 3:1 (АБ2004)
Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол тийм юм. Иймээс ертөнц Түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй.
30. Ром 5:8 (АБ2004)
Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм.
31. Лук 6:31 (АБ2004)
Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд.
32. Галат 5:13 (АБ2004)
Ах дүү нар аа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил.
33. Галат 5:14 (АБ2004)
Учир нь Хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэсэн нь мөн.
34. Иохан 14:21 (АБ2004)
Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.
35. Сургаалт үгс 17:9 (АБ2004)
Нүгэл хилэнцийг далдлагч хайрыг эрдэг. Харин хэргийг дахин дахин ярьдаг хүн дотнын анд нөхдийг салгадаг.
36. 1 Иохан 4:11 (АБ2004)
Хайртууд минь, хэрэв Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах ёстой.
37. Дуулал 116:1 (АБ2004)
Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.
38. 1 Петр 1:8 (АБ2004)
Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.
39. Матай 19:19 (АБ2004)
Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ.
40. Иаков 2:8 (АБ2004)
Хэрэв та нар хаан хууль болох "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэснийг Судрын дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.
41. 1 Иохан 2:15 (АБ2004)
Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй.
42. 1 Петр 1:22 (АБ2004)
Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун.
43. 1 Иохан 2:5 (АБ2004)
Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ.
44. 2 Тимот 2:22 (АБ2004)
Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн.
45. 1 Иохан 4:20 (АБ2004)
Хэрэв хэн нэгэн нь "Би Бурханыг хайрладаг" гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг бол, тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ.
46. Эфэс 6:24 (АБ2004)
Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүх хүнд нигүүлсэл байх болтугай.
47. 1 Иохан 3:14 (АБ2004)
Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс амь уруу шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхлийн дотор байна.
48. 1 Иохан 3:17 (АБ2004)
Дэлхийн эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ?
49. 1 Иохан 3:23 (АБ2004)
Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, Түүний бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм.
50. 2 Иохан 1:6 (АБ2004)
Хайр бол ийм болой. Бид Түүний тушаалын дагуу явах юм. Тушаал бол та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах юм.

Comments