Дуулал 91
Language: Монгол
zolnamar (#204)
463 Plays

1. Дуулал 91:1 (АБ2004)
Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.
2. Дуулал 91:2 (АБ2004)
Би ЭЗЭНд хандан "Миний хоргодох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан минь" гэнэ.
3. Дуулал 91:3 (АБ2004)
Учир нь чамайг анчны урхинаас, бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр юм.
4. Дуулал 91:4 (АБ2004)
Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм.
5. Дуулал 91:5 (АБ2004)
Чи шөнийн аймшгаас ч, өдөр исгэрэх сумнаас ч айхгүй.
6. Дуулал 91:6 (АБ2004)
Мөн харанхуйд явагч тахлаас ч, үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй.
7. Дуулал 91:7 (АБ2004)
Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн чиний баруун гар талд унавч, энэ нь чамд халдахгүй.
8. Дуулал 91:8 (АБ2004)
Чи зөвхөн нүдээрээ хараад л хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно.
9. Дуулал 91:9 (АБ2004)
Учир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм.
10. Дуулал 91:10 (АБ2004)
Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй, ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.
11. Дуулал 91:11 (АБ2004)
Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө.
12. Дуулал 91:12 (АБ2004)
Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ тэд чамайг гар дээрээ өргөн явна.
13. Дуулал 91:13 (АБ2004)
Чи арслан, наж могойг гишгэж, залуу арслан, могойг хөлөөрөө дэвсэлнэ.
14. Дуулал 91:14 (АБ2004)
Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.
15. Дуулал 91:15 (АБ2004)
Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх болно.
16. Дуулал 91:16 (АБ2004)
Би түүнийг урт амьдралаар хангаж, түүнд Өөрийн авралыг үзүүлнэ.

Comments