Дуулал 23
Language: Монгол
zolnamar (#204)
268 Plays

1. Дуулал 23:1 (АБ2004)
ЭЗЭН бол миний хоньчин, надад дутах зүйл нэг ч үгүй.
2. Дуулал 23:2 (АБ2004)
Тэр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, дөлгөөн усны дэргэдүүр хөтөлдөг.
3. Дуулал 23:3 (АБ2004)
Тэр миний сэтгэлийг сэргээдэг. Тэр Өөрийнхөө нэрийн төлөө зөвийн замаар намайг хөтөлдөг.
4. Дуулал 23:4 (АБ2004)
Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч би хор хөнөөлөөс айхгүй, учир нь Та надтай хамт байна. Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.
5. Дуулал 23:5 (АБ2004)
Та миний дайснуудын өмнө надад ширээ засдаг. Та миний толгойг тосоор тосолсон. аяга минь дүүрч бялхдаг.
6. Дуулал 23:6 (АБ2004)
Сайн сайхан хийгээд хайр энэрэл насан туршид минь намайг лавтай яа дагана. Би ЭЗЭНий өргөөнд мөнхөд оршин суух болно.

Comments