Хүний төлөвлөгөө
Language: Монгол
zolnamar (#204)
81 Plays

1. Иаков 4:13-15 (АБ2004)
"Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм, тийм хот уруу явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно" гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн. Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ. Та ингэж хэлэхийн оронд, харин "Хэрэв Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ" гэж яривал зохино.
2. Эхлэл 11:4 (АБ2004)
Тэгээд тэд -За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.
3. Иеремиа 22:13-14 (АБ2004)
Өөрийн гэрийг зөв шударга бусаар, дээд өрөөнүүдээ шударга ёсны дагуу биш барьдаг нэгэн нь, хөршдөө хөлсийг нь өгөлгүйгээр түүний үйлчлэлийг ашигладаг нэгэн нь гаслантай яа. Тэр нь "Би өөртөө зай ихтэй, дээд өрөөнүүдтэй, багтаамжтай байшин барьж, цонхнуудыг нь хушаар хавтаслан, хурц улаанаар будаж зүснэ" гэж хэлдэг.
4. Лук 12:18 (АБ2004)
Миний хийх зүйл нь энэ юм. Амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хөрөнгөө хадгална.
5. Дуулал 33:10-11 (АБ2004)
ЭЗЭН улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг. Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог. ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.
6. Сургаалт үгс 19:21 (АБ2004)
Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.
7. Сургаалт үгс 16:9 (АБ2004)
Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.
8. Сургаалт үгс 16:1 (АБ2004)
Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч, Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм.

Comments